Шүүхийн шинжилгээнийхэн хуурамч дүгнэлт гаргадаг нь нотлогджээ

Хуучирсан мэдээ: 2014.06.30-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинжилгээнийхэн хуурамч дүгнэлт гаргадаг нь нотлогджээ

Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлэгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймааг мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан гэх хэргийг прокурорт хянаад шүүхэд шилжүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлэгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа тэргүүтэй тус газрын шинжээч, эмч нар нь зориудаар хуурамч дүгнэлт гаргаж, хэн нэгэнд “үйлчилдэг” байсан нь тогтоогджээ.

Иймээс прокуророос Г.Дагиймаа, Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишгээ,  Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал нарыг шүүгдэгчээр татсан байна. Шүүх хурал хараахан товлогдоогүй байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж