Монголын өсвөрийн шатарчид энэ сарын 21-28-ны өдрүүдэд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд үнэмлэхүй амжилтыг үзүүллээ.
10 гаруй орны 6-12 насны 170 орчим өсвөрийн шилдэг тамирчид оролцсон тивийн аварга шалгаруулах тэмцээн блиц(түргэн), рапид(түргэвчилсэн) стандарт (сонгодог) төрлүүдээр явагдлаа.
Манай улсаас 21 тамирчин оролцсоноос таван алт, таван мөнгө, зургаан хүрэл, нийт 16 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн байна.
Охидын 6 насны ангилалд Батцоожийн Энхлэн (Багануур) стандарт төрлөөр алт, Даваахүүгийн Өнөрзул (Шатар-64) рапидаар алт, блицэд мөнгө, Амарбатын Аззаяа (Уран нүүдэл) рапидаар хүрэл, 8 насанд Даваахүүгийн Мөнхзул (Шатар-64) рапидаар алт, Баянмөнхийн Амин-Эрдэнэ (Сэлэнгэ) рапидаар мөнгө, стандартад хүрл медаль хүртжээ. Мөн 10 насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул (Хангарьд) стандарт болон рапидаар алт, блицэд мөнгө, хөвгүүдийн 6 насанд Батгэрэл Энхзориг (Хангарьд) рапидаар мөнгө, Ариунболдын Очир-Эрдэнэ (Багануур) рапид болон блицээр хүрэл, 8 насанд Есөнтөмөрийн Төгстөмөр (Урамтай шатар) рапид ба блицэд хүрэл, 12 насныханд Ёндонжамцын Эрдэмдалай (Төгс нүүдэл) рапидын төрөл хүрэл медаль тус тус хүртлээ.
Ч.БОЛОР