МАН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.30-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө ээлжит хуралдаанаа эхлүүлсэн ч дунд нь завсарлаж, дахин одоо хуралдаанаа үргэлжлүүлж байна.

Хуралдаанаар цаг үеийн асуудал буюу УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн төмөр замын бодлого, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байгаа аж. Ингэхдээ гишүүдийн саналыг нэгтгэж буй юм байна.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг үдээс өмнө хуралдсан ч, үдээс хойш үргэлжлүүлж хуралдахаар болжээ. Гэхдээ цаг тодорхойгүй аж. Энэ нь байнгын хорооны хуралдаан үдээс хойш зарлагдаж цаг давхацсан тул тодорхойгүй байдалд оруулжээ.

Үдээс өмнөх хуралдаанаар тус бүлэг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нараас мэдээлэл сонссон байна.

Хоёр намын бүлгийн зүгээс одоогоор сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж