Хэдхэн хоногийн өмнө МАХН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга С.Баярт, Засаг дарга Ч.Сайханбаяр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ. Мөн тус дүүргийн МАХН-ын хорооны дарга Б.Бямбасүрэнг намаас хасахаар шийдвэрлэсэн.
Харин Удирдах зөвлөлийнхөө дээрх шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тус дүүргийн МАХН-ын хорооны 17 гишүүн Удирдах зөвлөлд эсэргүүцлээ илэрхийлж намын гишүүнээс татгалзахаа мэдэгдсэн саналаа өнөөдөр хүргүүлсэн юм байна. Үүнд одоогоор Удирдах зөвлөлийн зүгээс ямар нэг хариу өгөөгүй байгаа ажээ.
Д.ЦЭЦЭГ