Төлбөрийн тэнцэлийн алдагдал буурчээ

Хуучирсан мэдээ: 2014.06.30-нд нийтлэгдсэн

Төлбөрийн тэнцэлийн алдагдал буурчээ

Энэ оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар буурч, 580.5 сая ам.доллар болсон гэж Монголбанк мэдээллэв.

Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт нэг жилийн өмнөхөөс 64 хувиар буурсан нь төлбөрийн тэнцлийн алдагдалд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улсад 1.1 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан бол энэ оны байдлаар 402.3 сая ам долларын хөрөнгө оруулалт  орж ирсэн байна. Бусад хөрөнгө оруулалтын алдагдал 611.3 сая ам.доллараар өссөн  байна. Бараа, бүтээгдэхүүний гадаад худалдааны дансны алдагдал 98 хувиар буурч, 8.4 сая ам.доллар, үйлчилгээний худалдааны алдагдал 12 хувиар буурч, 561.3 сая ам.доллар болсон байна. Өөрөөр хэлбэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг буурсан ч гадаад худалдааны алдагдал багасснаар төлбөрийн тэнцлийн алдагдал 56 хувиар буурчээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж