УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцэст нь хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах шийдвэрт хүрлээ.
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар автомат болон хагас автомат бууг ангийн зориулалтаар ашиглахыг бүрмөсөн хориглож байгаа юм байна. Ийм заалт оруулсан нь энэ төрлийн буугаар ан хийх нь ан биш хядлага болж хувирч буйтай холбоотой аж. Нөгөө талдаа бууны зохицуулалтыг нарийвчлах шаардлага үүсч байгаа юм байна.
Холбогдох газраас гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 46 мянга гаруй буу бүртгэлтэй байдгаас 5000 орчим нь автомат болон хагас автомат бууны төрөлд хамаардаг аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар “Ан хийх зориулалтаар худалдан авсан галт зэвсгийг ашиглахыг хориглох нь нэг талдаа хүний хувийн өмчид халдсан үйлдэл болж хувирах гээд байна. Нэгэнтээ хэрэглээг нь хязгаарлаж байгаа бол төрөөс нөхөн төлбөр олгодог ч юм уу, тэр талын зохицуулалт шаардлагатай” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ Дэлхийн олон улс орнууд Галт зэвсгийн тухай хуультай. Ялангуяа Америк улсад галт зэвсгийн хуулиа шинэчилж, галт зэвсгийн хэрэглээ, бүртгэлэзэмших, өмчлөх, ашиглах зэрэгнарийвчилах арга дээр конгрессын гишүүд нь нухацтай ярьдаг. Бид ч гэсэн галт зэвсгийн хэрэглээ өмчлөх эзэмших бүртгүүлэх зэрэг дээр нарийн зохицуулах гэж байгаа. Өмнөх хуулиарнарийвчилсан тогтолцоо оруулаагүй байсан. Тэгэхээр галт зэвсгийн тухай хууль иргэдийн өмч хөрөнгөтэй, эрүүл мэндтэй аюулгүй амьдрах орчинтой шууд холбоотой хууль байдаг учраас Хууль Зүйн Байнгын Хороо энэ хуулийн талаар ярихдаа нэгдсэн ойлголтоор нэгдсэн концессоор ярих нь зөв болов уу.
Үнэхээр энэ хууль батлагдсан гарснаар өмнөх хуулиасаа яаж чангарч байгаа, чангарсан бол ийм ийм зүйлүүдээр чангарч байгаа иргэд, аж ахуйн нэгжийнхүлээх үүрэг харицлага ингэж нэмэгдэж байгаа гэсэн тодорхой хуулийн заалтуудаа иргэдэд ойлгомжтой гаргаж өгөхийг хүсч байна”хэмээсэн юм.
Эцэст нь талууд ярилцсаны эцэст Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажлын хэсэг дахин ажиллаж, шийдлийг олон Хууль зүйн байнгын хороо эл асуудлыг дахиж хэлэлцэхээр болсон юм. Хэлэлцүүлгийн хугацааг долоо хоногоор хойшлууллаа.
Эх сурвалж: www.bataar.mn