Унадаг дугуйтай хүн бүр дугуй хагарах асуудалтай тулгарч байсан байх. Энэ үед та дугуйгаа задлан дугуйныхаа хагарсан, цоорсон хэсгийг олж нөхөх хэрэгтэй болдог. Тэгвэл PatchNRide нэртэй нэгэн шинэ бүтээл гарчээ. Энэ нь дугуйны дотор талын нимгэн олгойг гаргаж ирэлгүйгээр хагарсан хэсгийг нөхөх үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм байна.
Та эхлээд тусгай арчигч шингэнээр дугуйныхаа гадна талыг арчина. Энэ үед хагарсан хэсгийн харалдаа жижиг бөмбөлгүүд үүснэ. Энэхүү бөмбөлөг үүссэн хэсгийн харалдаа хатгагч үзүүртэй төхөөрөмжөөрөө нэвт хатгаж үзүүрийг далд оруулна.
Ингээд цоорхойг нөхөх шингэн нөхөөсийг шахаж оруулсны дараа, төхөөрөмжөө сугалан аваад дугуйгаа хийлэхэд таны дугуй бүтэн болох юм байна.
Үнэ нь 30 ам.доллар аж.
Т.БИЛГҮҮН