ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, АШУҮИС, НЭМГ-аас нян судлалын лабораторуудын антибиотик мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээний чадамж, техникийн чадавхи, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг зэргийг ДЭМБ-ын нян судлалын лабораторийн антибиотик тэсвэржилтийн тандалтын үнэлгээний 3 бүлэг 200 асуулт бүхий асуумжийг орчуулан бэлтгэж үнэлгээ хийлээ.
Үнэлгээнд төв болон тусгай эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, мал эмнэлгийн хүрээлэн, улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, нийслэлийн мэргэжлийн хяналтын лаборатори, хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори зэрэг 14 байгууллага хамрагдлаа. Урьдчилсан дүгнэлтийг холбогдох дээд шатны байгууллагуудад танилцууллаа гэж Эрүүл мэндийн газраас мэдээлэв.