Стандарт төрөлд Азийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.06.28-нд нийтлэгдсэн

Стандарт төрөлд Азийн аварга боллоо

Энэ сарын 21-нд Узбекистан улсын Ташкент хотноо эхэлсэн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Стандарт буюу Сонгодог төрлийн тэмцээн өндөрлөлөө.

Тэмцээний 6 хүртэлх насны охидын ангилалд Багануур дүүргийн Батцоожийн Энхлэн, 9-10 насны охидын ангилалд "Хангарьд" спорт клубын тамирчин ОУШХДМ Бат-Эрдэний Мөнгөнзул нар түрүүлж Азийн аварга боллоо.

7-8 насны охидын ангилалд Сэлэнгэ аймгийн шатарчин Баянмөнхийн Амин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Мөн 6 хүртэлх насны охидын ангилалд "Шатар-64" клубын тамирчин Даваахүүгийн Өнөрзул, "Уран нүүдэл" клубын тамирчин Амарбатын Аззаяа, хөвгүүдийн ангилалд Багануур дүүргийн Ариунболдын Очир-Эрдэнэ, "Хангарьд" спорт клубын Батгэрэлийн Энхзориг, 7-8 насны охидын ангилалд "Шатар-64" клубын Даваахүүгийн Мөнхзул нар шагналт байруудад шалгарлаа.

Сүүлийн төрөл болох блиц буюу түргэн тоглолтын төрөл Монголын цагаар 17.30-д эхэлнэ гэж Монголын шатрын холбооноос мэдээлэв. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж