Хэн хэрхэн хуурамчаар жүжиглэв?

Хуучирсан мэдээ: 2014.06.28-нд нийтлэгдсэн

Хэн хэрхэн хуурамчаар жүжиглэв?

Дэлхийн аваргын тэмцээн дээр хэн хэрхэн хуурамчаар жүжиглэнэ вэ?


Томоохон хөлбөмбөгийн тэмцээнүүд дээр ихээхэн дэлгэрсэн үзэгдэл бол хуурамч жүжиглэл юм. Насанд хүрсэн эрчүүд орилож, гараар газар шааж, ногоон дээгүүр өнхөрнө. Том араатны хавханд ороод чөлөөлөгдсөн юм шиг л бөөр зүрхээ бариад авна. Энэ бүгдийг өөрийн гэмтлийг булах, зөрчил гаргагчийг аль болох хатуу шийтгүүлэхийн тулд хийдэг.  Дараа нь юу ч болоогүй юм шиг л тоглоомдоо гүйгээд орцгооно.

Дэлхийн хамгийн хөгшин спортын хөгжөөн дэмжигчид тэгж цаг уядаг гэдгийг сайн мэднэ. Эсрэг талынхнаа аль болох хүндээр шийтгүүлэхийн төлөө ёстой л үхэж өгнө. Бас эгзэгтэй үед өөрсдийнхөндөө амс хийх боломжийг өгч байгаа нь тэр. Гэхдээ тэр болгон үүнийг хийгээд байдаггүй л дээ. Энэ удаагийн Дэлхийн аваргын эхний шатны 32 тоглолт дээр нийт 302 тоглогч дүрдээ итгэн ногоон дээр өнхрөөд авчээ. Тэд үр хөврөлийн байрлалд аль болох хүчтэй өвдөлтийг шүүгчид харуулан  тоглолтын цагаас 132 минутыг  “хумсалсан” үзүүлэлт гарсан байна.

Мэдээж тоглолтын үеэр  хэн нэгэн нь гэмтэл бэртлээ батлаагүй. Энэ удаа есөн тохиолдол л ноцтой гэмтэл болж тоглогчийг солиход хүргэжээ. 302 тохиолдлын 293 нь ялимгүй гэсэн үнэлгээг авсан байна. Энэ нь тоглолтын цагаас 118 минут 21 секундыг хасуулжээ. Цаг уясныг энэ чансаанд тоолохдоо, шүүгчийн шүгэл дуугарснаас хойш тоглогч хөл дээрээ босох хүртэл хугацааг хэрэв тоглолч талбайг орхих хэрэгтэй болсон бол түүнийг талбайгаас гаргахад хэрхэн сажилсаны цагийг тооцно.  Энэхүү судалгаагаар, цаг уях нь тоглолтын тооны харьцаатайг харууллаа. Хожигдож байгаа багийн хөлбөмбөгчид дөнгөж 40 удаа газардаж, түүндээ 12,5 минутыг зарцуулав. Хожиж буй талынхан 103 зүлгэнд унаж, дөрөв дахин их минутыг иджээ.

Ингээд номинациудын ялагчдыг нэрлэвэл:

Унадаг талын аварга – Бразили

Энэ шигшээгийн тоглогчид нийтдээ 17 удаа зүлэг дээр унан “таричлж” байв.  Пентакампеонуудын гол найдлага Неймар энэ дүрд таван удаа тоглов. Тохиолдол бүрийн дараа шүгэл дуугарсны эцэст 15 секундад хөл дээрээ босч байсан байна.

Цаг уягч аварга – Гондурас

"Катрачос"-чууд эмнэлэгийн туслахуудынхаа хамт зүлгэн дээр 7 минут 40 секундыг өнгөрөөжээ. Түүнийхээ 5 минут 10 секундыг Францтай тоглосон тоглолтынхоо эхний үед зарцуулсан байна. Тэр үед аль аль нь гоол оруулаагүй байсан байна.

Даруу зантай нь — Босни ба Герцеговина

Дэлхийн аваргад дөнгөж орж буй шинэ баг мундиалийн учрыг нарийвлан олоогүй бололтой. Хоёр тоглолтод тэд дөнгөж хоёр “гэмтэй”. Босничууд зүлгэн дээр хэвтэхдээ дөнгөж 24 секундийг зарцуулжээ.

Зодуулсан хохирогч – Чили

Испани Чилийн тоглолтод чилүүд нилээд уналтыг хийжээ. Хорхе Сампаолиийн хөлбөмбөгчид эсрэг талынхныхаа хүчирхийлэлд 11 удаа орсон байна.  Энэхүү үзүүлэлт нь үлдсэн 24 багийн тоглолтын гэмтлээс ч илүү гарсан байна. 

Хамгийн хурдан гэмтэл — Эннер Валенсия, Эквадор

Гондурастай тоглосон тоглолтын эхэнд шүгэл дуугарснаас дөрвөн секундын дараа Эквадорын шигшээгийн тоглогч гэмтсэн гэж хөлөө тэврээд өнхөрчээ.

Тарчилсан минутууд

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний хэсгийн 32 тоглолтод цаг барахын тулд хөлбөгчид нилээдгүй жүжиглэв. Доорхи хүснэгтэд тоглолтын цагийг сунган татахаар оролдсон гэмтлүүдийн тоог гаргажээ. Харин энд тоглогчид тоглох чадваргүй болсон ноцтой гэмтэл бэртлийг оруулсангүй.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж