Мишель ба Барак Обама. Фото: Mandel Ngan / AFP
АНУ-ын ерөнхийлөгчийн эхнэр Мишель Обама тус орны хамгийн дэгжин эмэгтэйчүүдийн чансааг тэргүүллээ. Harper's Bazaar сэтгүүлийн топ-жагсаалтад жүжигчин, дуучин, загвар өмсөгч зэрэг арван эмэгтэй багтжээ.
Чансааны жагсаалтыг ямар нэгэн аргачлалгүйгээр бий болгосон ба хамгийн гол үзүүлэлтээр редакцийн үнэлгээ болсон байна. Редакцийн зүгээс хэлэхдээ Мишель Обамаг хувцас нь дэгжин харагдуулдаг гэв. Эгч дүү Олсен нарт элитийн стилийн болон өнгөрсөн үеийнхний загварын чиглэлийг сэргээсэн, өдөр тутмын хувцсандаа шинэлэг санааг гаргаж чаддаг гэсэн үнэлгээ авснаар хоёрт бичигджээ. Харин Мадонна баяр ёслолд өөрийн хувцсаар гайхуулдаг чадвараар энэ жагсаалтад багтсан байна.
АНУ-ын хамгийн дэгжин Топ-10 эмэгтэйчүүд:
- Мишель Обама
- Мэри-Кейт ба Эшли Олсен
- Кейт Босуорт
- Эмма Стоун
- Дри Хемингуэй
- Сара Жессика Паркер
- Гвинет Пэлтроу
- Эрин Уоссон
- Соланж Ноулз
- Мадонна
Иймэрхүү чансааг сэтгүүлүүд байнга гаргаж байдаг. Өмнө нь тэд бүх он цагийн хамгийн дэгжин хосуудын жагсаалтыг гаргасан.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР