Хол байгаа дотны хүнийхээ гараас атгаж болно

Хуучирсан мэдээ: 2014.06.28-нд нийтлэгдсэн

Хол байгаа дотны хүнийхээ гараас атгаж болно

Хайртай дотны хүмүүсээсээ хол байх гэдэг хэцүү. Тэднийхээ гараас атган, хайрыг нь мэдрэхийг хүсдэг. Тэгвэл энэ одоо боломжтой болжээ.

Гарын атганд багтахуйц Frebble нэртэй жижиг төхөөрөмж танд энэхүү боломжийг олгоно. Уг төхөөрөмж нь wireless-ээр компьютертай холбогдох ба таныг атгах үед нөгөө хүний гарт яг л атгаж байгаа юм шиг мэдрэмжийг дамжуулна.

Ингэснээр хичнээн хол байсан ч яг л дэргэд байгаа юм шигээр, хайртай дотны хүнийхээ гараас атгаж байгаа мэдрэмжийг мэдэрч болох гэнэ.

Нэг хос нь хамгийн багадаа 99 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргахаар төвөвлөж байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж