Үргэлж цэвэрхэн байлгах LiquidOff

Хуучирсан мэдээ: 2014.06.28-нд нийтлэгдсэн

Үргэлж цэвэрхэн байлгах LiquidOff

Дарс, кофе, ундаа зэрэг олон төрлийн шингэн зүйлсийг санамсаргүй байдлаар хувцас хэрэглэл дээрээ асган бохирдуулах тохиолдол их байдаг. Тэгвэл таныг шингэн хэлбэртэй бүхий л зүйлсийн бохирдлоос хамгаалах гайхалтай шүршигч бүтээгдэхүүнийг бүтээжээ.

Энэ бол LiquidOff. Уг шүршигчийг та хувцас хэрэглэл дээрээ цацаад хатсаных нь дараа өмсөж хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр таны хувцас хэрэглэл дээр шингэн зүйлс асгарахад нэгэн ч уусч үлдэхгүй, гадаргуу дээгүүр урсаад л өнгөрнө.

Норохгүй бохирдохгүй байлгаж чадах энэхүү гайхалтай шүршигчийг 375 мл хэмжээтэй жижиг савтайг нь 55 ам.доллараар онлайн дэлгүүрүүдээр худалдаалж эхэлжээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж