Япончууд үргэлж, шинэлэг зүйлсийг сэдэж бүтээж байдаг билээ. Тэд энэ удаад дэлхийн хамгийн анхны, телевизийн хөтлөгч роботыг зохион бүтээжээ.
Энэхүү андройд роботыг энэ сарын 25-нд Японы Одайбад болсон шинэ технологийн үзэсгэлэн дээр танилцуулсан байна.
Уг роботыг Осакагийн Их сургуулийн профессор Хироши Исигуро хөгжүүлсэн бөгөөд Otonaroid болон Kodomoroid гэсэн хоёр загвартайгаар хийжээ.
Хөтлөгч робот нь хүний асуултанд хариулах, ерөнхий сэдвийн хүрээнд харилцан яриа өрнүүлэх, дууны өнгөө өөрчилж эрэгтэй хоолойгоор мэдээгээ унших зэрэг хэд хэдэн чадвартай аж.
Т.БИЛГҮҮН