- Петр Порошенкогийн Twitter-т Ангела Меркель, Франсуа Олланд нартай уулзлаа гэж мэдээлжээ.
- Украины хүчнийхэн өнгөрсөн хоногуудад сайн дурынхны хоёр танкийг олзолж, нэг танкийг сөнөөсөн гэж Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалахын зөвлөлийн хэвлэлийн албаны спикер Андрей Лысенко мэдээлэв.
Фото: AP Photo/ Efrem Lukatsky
- Украины хэрэглээний эдийн засгийн хямрал 2008-2009 онуудын байдалд тун ойрхон очжээ. Иргэд машин, байр сууц худалдан авах нь ховордож, зэр зэвсэг авах нь ихэсчээ.
- Гаднаас өдөөсөн Үндсэн хуульд харш төрийн эргэлт ба Европ, Орос хоёрын хоорондын сонголтын оролдлого нь Украины нийгмийг хагаралд орууллаа гэж Путин мэдэгджээ. Украины зүүн өмнөд хязгаарт цус урсаж, сэтгүүлчдийг мөрдөн мөшгөж, дипломатуудад халдаж байна. Украинд энхийн замдаа орох шаардлага, яриа хэлэлцээр явуулах, эвлэрэхийн тулд гал зогсоох урт хугацааны дэглэм хэрэгтэй хэмээн Путин хэлжээ.
- Өргөмжит ба сайн түншийн асуудал эрхэлсэн Еврокомиссар Штефан Фюле, Европын холбооны гишүүн болоход Украинд ямар магадлал байгааг хэлэхэд хэцүү хэмээн мэдэгдэв. Украинд шинэчлэл хийгдэх ёстойг тэр санууллаа.
- Оросын Онцгой байдлын алба 60 тонн хүмүүнлэгийн тусламжийг Украины зүүн өмнөд хязгаарт хүргэхээр бэлтгэж байгаа тухай тус албаны орлогч дарга Владимир Степанов мэдэгдлээ.
- Украинд гал зогсоох дэглэм баасан гаригийн орой зогсож байна. Түүнийг сунгах эсэхийг улс орны удирдлага өнөөдрийн дотор гаргана гэж Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалахын зөвлөлийн хэвлэлийн албаны спикер Андрей Лысенко мэдээлэв.
- Украины ерөнхийлөгч шинэ Үндсэн хуулинд “парламентын сөрөг хүчин” ойлголтыг оруулахын төлөө Петр Порошенко байгаа ажээ.
- Өөрийгөө зарлан тунхагласан Луганск ард улсын парламент ЛАУ-ын төр, засгийн байгууллагын системийн тухай хуулийг баталсан байна. Мөн хүчнийхэн тусгай ажиллагаа явуулж байгаа нөхцөлд иргэдийн нийгмийн хамгаалалын тухай хуульд өөрчлөл орууллаа.
- Украины Засгийн газар тус улсын хийн тээвэрлэлтийн системийн операторын 49 хувийг АНУ ба Европын холбооны хөрөнгө оруулагч нарт өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг Дээд радад оруулсан талаар Оросын Газпром тэдний хэрэг бидэнд хамаагүй гэсэн тайлбар хийжээ.
- Украины зүүн хязгаараас дүрвэсэн эмэгтэйчүүдээс Орост төржээ.
- Европын холбоотой эвсэх гэрээний эдийн засгийн хэсэгт Брюсселийн саммит
- дээр Украины ерөнхийлөгч Петр Порошенко гарын үсэг зурлаа. Европын талаас гэрээнд Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпей, Еврокомиссийн дарга Жозе Мануэл Баррозу нар гарын үсгээ зурав.
- Украины цэргийнхэнд зориулсан Америкийн тусламжийн хуурай хүнсийг зарж байсан хүмүүсийг Украины Ерөнхий прокурорын газраас илрүүлжээ.
- Өөрийгөө зарлан тунхагласан Луганск ард улс Улсын аюулаас хамгаалах яамыг байгуулсан байна.
- Снежное хот дахь "Мотор-Сич" үйлдвэр дээр Украины армийн нисдэг тэрэгний үйлдвэрлэлийн эд ангийг үйлдвэрлэж байсныг Донецкийн сайн дурынхан зогсоожээ.
- Донецкийн төвийн цэргийн ангийг эзлэх үеэр чөлөөгдсөн түр цэрэгт татагдагсдыг сайн дурынхан ар гэрт нь илгээж эхлэв.
- Донецк мужийн төмөр замын гүүрэн дээр хоёр дэлбэрэлт болжээ.
© РИА Новости. Наталья Селиверстова
- Краматорскийн орчимд болсон мөргөлдөөний явцад сайн дурын журамт цэргийнхэн цэргийнхний пуужинт Град системийг олзолжээ. Тэд таван хуягт машиныг устгасан байна.
© AP Photo/ Efrem Lukatsky
- Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны дөрвөн ажиглагч Украины зүүн хэсгийн сайн дурынхны олзонд байсныг чөлөөлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР