Сагсан бөмбөгийн ирээдүй болсон өсвөрийн тамирчид маань маргааш АНУ-ыг зорих гэж байна. U13 насны эрэгтэй, эмэгтэй баг, U15 насны эрэгтэй, эмэгтэй баг, U18 насны эрэгтэй баг, нийт 5 баг, багш, дасгалжуулагчид маань сагсан бөмбөгийн эх оронд болох "Continental Cup-2014"-г зориход бэлэн боллоо. Эндээс өсвөрийн тамирчид маань олон зүйлийг сурч ирэх нь тодорхой. Нийт 60 гаруй тамирчид буюу манай сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Олон улсын тэмцээн, тэр дундаа АНУ-ыг зорьж буй анхны тохиолдол болж түүхэнд бичигдэж байгаа юм.