
Холливудын алдарт жүжигчин Мерилин Монрогийн эмчийн үзлэгийн үеэр авахуулж байсан цээж, бүслүүрийн хэсгийн 3 рентген зургийг 36 000 еврогийн үнэ хүргэж борлуулжээ. Уул нь анх төлөвлөж байснаас 10 дахин өндөр үнээр зарсан байна.
Анхандаа Julien’s хэмээх дуудлага худалдааны газар эдгээр гурван зургийг тус бүрийг нь 650-аас 1000 еврогоор худалдана гэж бодож байсан боловч Ирланд, Япон, Хятадын худалчин авагчид өндөр үнэ хэлж, төлөвлөсөн үнийг нь өсгөсөн аж.
Мерилин Монрогийн эдгээр рентген зургуудыг 1954 онд Cedars of Lebanon эмнэлэгт авсан бөгөөд алдарт жүжигчин 1962 оны наймдугаар сард 36 настай байхдаа хорвоог орхин одсон билээ.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг