Хатан хаан II Елизавета Канадад ирэв

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Хатан хаан II Елизавета Канадад ирэв

Хатан хаан Канадад албан ёсны 9 хоногийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Айлчлалын хугацаанд канадын зүүн талын олон хот, төв хэсгээр зочлох ажээ.
84 нас сүүдэртэйгээ золгож буй хатан хаан Канад улсын албан ёсны төрийн тэргүүн гэж тооцогддог бөгөөд Halifax-ын нисэх онгоцны буудалд канадын ерөнхий сайд Стивен Харпер, канадын ерөнхий захирагч нар угтан авч, хүндэтгэл үзүүлжээ.
Хатан хааныг угтан авах ёслолын ажиллагааны үеэр Канадын ерөнхий сайд “Хатан хааны энэхүү айлчлал нь бид алс холоос хүрэлцэн ирээд үндэстэн бий болгосон  түүхэн нэгэн үйл явдлыг эргэн дурсан бодох нэгэн боломжийг олгож байна. Канад улсын хувьд хатан хаан энэ улсын Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж буйг бид зүй ёсоор хүндэтгэн хүлээн авч байдаг юм” гэсэн байна.
Хатан хаан “Энэ орны талаарх миний бахархал мөнхийн юм. Энэ оронд дахин эргэн ирж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэсэн аж.
Хатан хааны Канад улсад айлчилж буй 21 дэх айлчлал ийнхүү эхэлжээ. Хатан хаан 7 дугаар сарын 1-нд нийслэл Оттава хотод болох канадын үндэсний баярын өдөр болон Waterloo, Winnipeg зэрэг орон нутагт болох баяр ёслолын ажиллагаанд оролцох юм байна. 

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж