Ашигт малтмалын хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2014.06.27/ болж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 15, найруулгын шинжтэй дөрвөн санал оруулж танилцуулсан бөгөөд эдгээр саналуудаас гадна УИХ-ын гишүүдээс гаргасан нийт долоон саналын томьёоллоор санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж