2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2014.06.27/ хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд Сангийн сайд Ч.Улаан болон Үйлдвэр хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар тухайн салбарын сайдуудын багцын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн товч танилцуулгыг хийв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, А.Бакей нар төрийн зарим байгууллага ямар шалтгаанаар төсвөө хэтрүүлэн зарцуулсан талаар тодруулж хариулт авлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүд гараагүй тул Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж