&#34Тоормоз ажиллаагүй гэдгийг тогтоосон&#34

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

&#34Тоормоз ажиллаагүй гэдгийг тогтоосон&#34

"Улаанбаатар" их дэлгүүрийн өмнөх автобусны буудлын ойролцоо том оврын автобус осол гаргаж, хүний амь насанд хүрсэн хэрэг өнөөдөр гарсан. Автобусны кондуктор П.Мөнхтуяатай уулзаж дараах асуултад хариулт авлаа.

-Осол гарах үед яг юу болсон талаар та ярихгүй юу?

-Зорчигчдоос тасалбарын мөнгө хураагаад явж байтал гэнэт автобус хүчтэй тоормозлоод "пүд" гэх чимээ гарсан. "За машинтай мөргөлдчихлөө" гэж бодоод яваад очтол мөргөсөн машин байхгүй харин жолоочтойгоо буугаад хартал 14 орчим насны охиныг мөргөсөн байсан.  Талийгаач гарцнаас тав орчим метрийн зайтай гарцгүй газраас гэнэт л гүйгээд гараад ирсэн гэсэн. Хармагцаа тоормозоо гишгэсэн ч шууд зогсож чадаагүй юм билээ.

-Тоормоз нь ажиллахгүй байсан юм уу?

-Осол гармагц цагдаа нар ирээд үзлэг хийгээд "Автобусны зөвхөн нэг дугуйны тоорсозк ажиллаж байна. Нөгөө гурван дугуйных нь огт ажиллаагүй юм байна" гэцгээж байсан. Тэгээд л ийм осол гаргасан байх л даа.

-Гурван дугуй нь ажиллахгүй байсан гэсэн үг үү?

-Тийм гэсэн. Манай ихэнх автобусны тоормоз нь барихгүй "гүйгээд" байна гэдэг. БНХАУ-ын наклад хэрэглэснээс болдог юм шиг байна лээ.

-Өглөө үйлчилгээнд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг шалгуулсан уу?

-Уг нь шалгадаг л юм. 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жолоочийг тухайн үед зүүрмэглэснээс болж осол гаргасан гэж мэдээлээд байгаа?

-Манай жолооч 22-хон настай сайн залуу бий. Манай жолоочид хоёр ээлжинд ажилладаг нойр дутуу байна гэж байхгүй байх. Тоормоз ажиллахгүй байснаас л болсон.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж