ХЗБХ-г түр орлон гүйцэтгэгч удирдана

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

ХЗБХ-г түр орлон гүйцэтгэгч удирдана

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилжээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилогдсоны дараагаас орны хүнийг томилох асуудал яригдсан юм. Удалгүй УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлсэн.

Эл томилгоо УИХ-аар хэлэлцэгдэн батлагдах ёстой байсан ч УИХ-ын дарга парламентаар асуудлыг оруулалгүй захирамж гарган, үүрэг гүйцэтгэгч томилж шийджээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж