&#34Олимпийн гараа&#34 ням гаригт өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

&#34Олимпийн гараа&#34 ням гаригт өндөрлөнө

Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит өсвөрийн улсын аварга шалгаруулах "Олимпийн гараа" тэмцээн 31 дэхь жилдээ зохион байгуулагдаж байна. Тэмцээн өнгөрөгч даваа гаригт Спортын төв ордны "А" зааланд эхэлсэн бөгөөд ирэх ням гариг буюу зургадугаар сарын 29-нд өндөрлөнө.

Тэмцээнд ОХУ-ын Буриад, Казахстан улсаас тамирчид оролцож байгаа бөгөөд нийт 600 гаруй өсвөрийн боксчид өрсөлдөж байна.

11-12 насны хөвгүүд найман жинд (28 кг, 30 кг, 32 кг, 34 кг, 36 кг, 38 кг, 40 кг, +40 кг), 13-14 насы хөвгүүд арван жинд (34 кг, 36 кг, 40 кг, 42 кг, 44 кг, 46 кг, 48 кг, 50 кг, 54 кг, +54 кг) өрсөлдөж буй. Харин 13-14 насны охид дөрвөн жинд буюу 36 кг, 40 кг, 44 кг, +44 кг жинд өрсөлдөж байна.

Тэмцээний хуваарийн дагуу урьдчилсан шатны тулаан өчигдөр өндөрлөсөн бөгөөд хагас шигшээ маргааш буюу зургадугаар сарын 28-нд, шигшээ тулаан зургаадугаар сарын 29-нд болно.

Мөн Монгол Германы  хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны боксчдын халз тулаан өнөөдөр 17.00 цагаас Монгол шилтгээн цогцолборт болно. Халз тулаанд Монгол, Германы боксчид долоон жинд өрсөлдөх аж.

Гэрэл зургийг Т.МӨНХЖАРГАЛ

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж