Н.Батбаярыг огцруулах асуудлыг эцэслэх ёстой гэжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

Н.Батбаярыг огцруулах асуудлыг эцэслэх ёстой гэжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдсан юм. Уг хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцсэний дотор Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал багтжээ.

УИХ-аас ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 1-нд УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулсан нөхцөлд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудал намрын чуулган хүртэл хэлэлцэгдэхгүй байх юм байна. Учир нь энэ асуудлыг чуулганаар хэлэлцэх болоход өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа тав хоног, энэ нь ирэх долоо хоногийн пүрэв гаригт дуусна. Харин хаврын чуулган түүнээс хоёр хоногийн өмнө буюу мягмар гаригт өндөрлөх хуультай. Тиймээс цөөнхийн бүлэг дээрх асуудлыг хаврын чуулганаар багтаан шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн юм байна.

Бүлгийн гишүүдийн хувьд “Намрын чуулган хүлээх зуур эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй” гэжээ. Мөн Засгийн газраас эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хүрээнд олон хууль, тогтоолын төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын төвшинд ч цаг алдалгүй хэлэлцэх шаардлагатай бодлогын том, том төслүүд бий. Түүнийг хэлэлцэн батлаагүй байж, наадам дөхөж байна гээд чуулганыг хаах нь зохисгүй гэж үзсэн юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж