Гэртээ тав тухтай орчныг бүрдүүлэх аргуудаас

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

Гэртээ тав тухтай орчныг бүрдүүлэх аргуудаас

Sahaja Yoga Mongolia

Гэрийнхээ энергийг хэрхэн солиж, тав тухтай орчныг бүрдүүлэх аргуудаас:

Гэрийн тавилга нь гэрийн уур амьсгалд маш их нөлөөлдөг.

1. Ямар нэгэн эвдэрсэн хэмхэрсэн зүйл байгаа бол түүнийг хаясан нь илүү тохиромжтой

2. Та ямар нэгэн зүйлийг хэрэглэхгүй 3 сараас дээш хадгалж байгаа бол түүнийгээ ямар нэгэн хүнд бэлэглэх

3. Ямар нэгэн засвар, гоёл чимэглэл гэртээ хийх, жишээ нь ханын цаасаа солих, таазаа будах гэх мэт

4. Тавилгадуудынхаа байрлалыг өөрчлөх. Эсвэл боломжтой бол шинэ тавилга авч болно, энэ нь гэрийн энерги солигдоход сайнаар нөлөөлдөг

5. Гэртээ зориулж өөрийн гараараа юм хийх, Өөрийн гараараа хийсэн юм гэртээ тав тухтай байхад чинь улам их сайнаар нөлөөлөх болно.

6. Бүх юмаа цэвэр цэмцгэр байлгах, аль болох гэрээ олон удаа цэвэрлэх тусам сайн

7. Гэрийнхээ хаалганы үүдэн дээр гишгүүр жижиг хивс тавих нь танай гэрийг муу энергиэс хамгаалдаг, гэрт ирсэн хүмүүс гутлаа арчихдаа өөрийн муу энергийг хамт үлдээдэг байна.

8. Хэнд ч гэртээ хэрүүл хийхийг бүү зөвшөөр

9. Аль болох гэртээ өөрийн хайртай, ярилцах дуртай хүмүүсийгээ зочдоор урих

10. Гэрийн гэрэлтүүлэгт чухал анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэрийн гэрэлтүүлэг тод байх тусмаа сайн байдаг.

Эцэст нь өөрийн гэрээ хайрлах тусам эргүүлээд танд яг тэгэж хандах болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж