&#34Хилчин&#34, &#34Мөнхтийн&#34 багууд аваргын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

&#34Хилчин&#34, &#34Мөнхтийн&#34 багууд аваргын төлөө тоглоно

Волейболын сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн аваргын төлөө "Хилчин", "Мөнхтийн" багууд шалгарлаа.

Монголын волейболын холбооноос сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ сарын 21-нд Монгол Улсын Их сургуулийн IV байранд эхэлсэн УАШТ-нд эрэгтэй 23, эмэгтэй найман баг өрсөлдсөнөөс алт болон хүрэл медалийн төлөөх өрсөлдөх багууд тодорч эхэллээ.

Эмэгтэйчүүдийн найман багаас "Мөнхтийн", "Замчин", "Хилчин" болон "Эрчим" багууд хагас шигшээд шалгарсан. Улмаар өнөөдөр хагас шигшээ тоглолтууд болж, эмэгтэйчүүдийн шигшээд өрсөлдөх багууд энэ цагт тодорлоо.

"Мөнхтийн" "Замчин"-г 3:1, "Хилчин" "Эрчим" багийг 3:1-ээр хожсоноор шигшээд өрсөлдөх эрхийг авлаа.

2014 оны сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн аваргын төлөө Д.Солонгоо дасгалжуулагчтай ОУХМ Л.Нарантуяа ахлагчтай ХХЕГ-ын "Хилчин", Цолмон ахлах дасгалжуулагчтай, спортын мастер Р.Солонго ахлагчтай "Мөнхтийн" багууд шалгарлаа. Хүрэл медалийн төлөө Д.Эрдэнэсайхан ахлах дасгалжуулагчтай, ОУХМ Я.Энхмаа ахлагчтай "Замчин", Г.Баярсайхан ахлах дасгалжуулагчтай, спортын мастер Т.Оюундэлгэр ахлагчтай "Эрчим" багууд шалгараад байна.

Энэ цагт эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд болж байна. Хагас шигшээд Улаанбаатар төмөр замын "Замчин", ОБЕГ-ын "Аврагч", Орхон аймгийн "Хангарьд" болон "Эрдэнэт Булган Цахилгаан ТС" багууд шалгарсан.

"Аврагч"- "Хангарьд", "Замчин" -"ЭБЦТС" багуудын тоглолтод хожсон багууд аваргын төлөө өрсөлдөх эрхийг авах юм. Тэмцээн МУИС-ийн IV байрын спортын зааланд болж байна.

НЭМЭЛТ: 17.00 цаг.

"Аврагч" "Хангарьд"-ыг 3:2, "Замчин" "ЭБЦТС"-г 3:0-оор хожсоноор аваргын төлөө шалгарчээ. "Хангарьд", "ЭБЦТС" багууд хүрэл медалийн төлөө тоглоно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж