
“Галт зэвсэг эзэмших эрхийг үгүйсгэж болохгүй. Үүнийг хорьж болохгүй” гэж АНУ-ын Шүүгч Самуэль Алито бичжээ. Галт зэвсэг эзэмших эрх нь АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлттэй холбоотой хэмээн шүүгч нар үзсэн байна. Ийнхүү галт зэвсэг эзэмших эрхийг хориглохыг хориглосон ч мужууд болон орон нутгийн засаг захиргаанууд “тодорхой учир шалтгаантай” түвшинд галт зэвсгийн зохицуулалт, хориг тавьж болно гэсэн байна. Харин Шүүгч Стефен Брейер энэ шийдвэр маш их үр дагавартай бөгөөд “энэ эрхийг хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын 50 мужийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгтэй болно” гэж ярьсан байна. Түүний байр суурийг шүүгч Жон Пол Стивенс, Рют Бейдер Гинсбург, Сониа Сотомейер нар дэмжсэн байна.
Одоогийн байдлаар АНУ-д 275 сая галт зэвсэг бүртгэлтэй байна гэж АНУ-ын Хууль зүйн департамент үзэж байгаа бөгөөд 2005 онд гарсан 10,100 хүн амины хэргийн бараг дөрөвний гурав нь галт зэвсгээр үйлдэгдсэн байв. АНУ-ын 44 муж улс иргэдийнхээ галт зэвсэг хэрэглэх эрхийг зөвшөөрдөг байна.
Т.Бадрах
Түлхүүр үг: Галт зэвсэг, АНУ дахь галт зэвсэг