Израилийн онгоцыг нутгаараа нисгэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Израилийн онгоцыг нутгаараа нисгэхгүй

Туркийн ерөнхий сайд  Режеп Тайип Эрдоган

"Коль Исраэль" радио станц мэдээлэхдээ Турк Израилийн иргэний тээврийн онгоцнуудыг нутаг дээгүүрээ нисгэхгүй гэнэ. Энэ тухай Туркийн ерөнхий сайд Торонто хотноо болж байгаа  G20 саммитийн үеэр ярьжээ. Мөн энэ мэдээг дэлхийн бараг бүх мэдээний агентлагууд дамжуулсан ба анхны мэдээний дараа хагас цаг өнгөрөөд израильчууд уг мэдээ нь Туркийн Anatolia агентлагийнх гэж засварласан байна.
Израилийн эрх мэдэлтнүүд энэ талаар ямар нэг мэдээлэл аваагүй Туркт хийж буй нислэг ердийн хуваариар үргэлжилж байна гэжээ.
Хэрэв Туркийн агентлагийн мэдээлэл нь үнэн болбол Израилиас Орос ба хуучин Зөвлөлтийн орнуудад нисэх тасалбарын үнэ нэмэгдэнэ. Онгоцнууд Бага Азийг тойрон Грек, Болгараар дамжин нисэх болно.

Туркийн ерөнхий сайд, Free Gaza  хөлөг онгоцнуудыг саатуулсан хэргийнхээ төлөө уучлалт гуйж, "Мави Мармара" онгоцыг эзлэх үеэр хэлмэгдэгсэдэд нөхвөр өгөх ёстой гэж Израилиас шаардаж байгаа юм. Хэргийг мөрдөхолон улсын комисс байгуулахыг бас тэрээр Израильд тулгаж байна.
Мягмар гаригт "Едиот Ахронот" сонинд мэдээлэхдээ Турк өмнө нь ЦАХАЛ-ын цэргийнхэний Польшид жуучилж явсан онгоцыг өөрийн агаарын хилээр нисгээгүй гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж