Исламын дахиад хүүхдийн лагерьт халдав | News.MN

Исламын дахиад хүүхдийн лагерьт халдав

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Исламын дахиад хүүхдийн лагерьт халдав


Палестины дүрвэгсэдэд туслах НҮБ-ын агентлаг (UNRWA) даваа гаригийн өглөө Газын зурвас дахь далайн эргийн хүүхдийн лагерьт исламистууд халдсан тухай мэдэгдлээ.
UNRWA  агентлагийн төлөөлөгч  мэдэгдснээр исламын дайчид лагерьт өглөөгүүр дайрч ороод хэд хэдэн майхан асрыг шатааж бусад байгууламжуудыг сүйтгэсэн байна. Өөр тодорхой мэдээлэл байхгүй. Одоогоор ямар нэгэн террорист байгууллага үүний хариуцлагыг аваагүй байна.
НҮБ-ын лагериуд 250 мянга хүртэл хүүхдийг хүлээн авч, спортын тоглоом, бүжиг дуу ба усанд сэлэлтэд сургадаг. Үүнтэй зэрэгцэн Газад ХАМАС-ын хүүхдийн лагерьт 100 мянга орчим хүүхэд амарч шашны ном үздэг ажээ.
Өмнө нь тавдугаар сарын 23-нд НҮБ-ын Хүүхдийн лагерь исламын дайчид халдсан юм. Дараа нь “Дүрвэгсэдийн эрх” нэртэй байгууллага үүнд хамаатай гэжээ. Тэд энэ лагерь 20 сая ам.доллар зардаг мөн ичгэвтэр зүйлсийг хүүхдүүдэд зааж байна хэмээн тэр довтолгоог хийсэн гэж байв.
Гэхдээ ХАМАС уг хэрэгт “Ардын эсэргүүцлийн товчоо” гэдгийг буруутгаж уг бүлгийн 20 дайчныг барьсан байв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-29 202.179.11.42

Ãàð÷èãèéã íü ÿàæ ÷ õè÷ýýãýýä þó ãýæ áàéãààã íü îéëãîñîíã¿é èñëàìóóä õ¿¿õäèéí ëàãåðüò äàõèí õàëäñàí þì áàéíà ãýäãèéã òåêñòýýñ íü ë îéëãîæ àâëàà

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж