Петр Некас Чехийн Засгийн газрыг толгойлно

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Петр Некас Чехийн Засгийн газрыг толгойлно

Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаус

Парламентын сонгуулиас хойш нэг сар өнгөрсний дараа Засгийн газрын тэргүүнээр Иргэний ардчилсан намын лидер ба Хөдөлмөр, нийгмийн хөгжлийн сайд байсан Петр Некас ажиллана гэж Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаус зарлав. Барууны төвийн чиглэлийн эвслийн лидер болсон Петр Некас ийн тухай барууны хэвлэл мэдээлэл бичиж байна. Зургадугаар сарын 28-нд Прага хотноо Клаус үг хэлэхдээ Засгийн газрыг найдвартай хүний гарт өгч байна гэв. Засгийн газрыг хурдан хугацаанд байгуулна гэж найдаж буйгаа ч тэр  онцолсон байна.
Сануулахад, тавдугаар сарын сонгуулиар Иргэний ардчилсан нам 45 настай лидерийн удирдлага дор бүхнээс олон санал авчээ. Долдугаар сарын 7 хүртэл бий болох Засгийн газрын эвсэлд Уламжлал, хариуцлага, цэцэглэлт 09 гэх консерватив нам, “Нийгмийн үйлс” гэх нийгмийн нам зэрэг орно.
Шинэ Засгийн газрын тэргүүлэх чиглэл нь авлигатай тэмцэх, эдийн засгийн өсөлтийг хангах мөн хуулийн байгууллагуудыг хүчирхэгжүүлэх зэрэг нь болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж