
Норфолк хотноо үг хэлэхдээ тэрээр Обама холбоотнуудаа “худалдаж байна гээд "Free Gaza" хөдөлгөөний хөлөг онгоцнуудыг саатуулах үеэр Обама Израильд шахалт үзүүлсэн мөн ерөнхий сайд Биньямин Натениягу-г хүндэтгэн үзээгүй хэмээн Обамаг буруутгалаа.
Түүний хэлснээр Обама Орос, Хятад хоёрт хатуухан хандаж чадахгүй байгаагаас АНУ-ын холбоотнууд нь нүүр бууруулах болсон гэнэ.
Ардчилсан намынханы хяналтад орсон Конгресс ба Барак Обама хоёр АНУ-ын цэргийн хүчин чадлыг сүйрүүлж байна гэж Пэйлин буруутгалаа. Цэргийн зардлыг Засгийн газар хасаад олон триллион долларыг нийгмийн салбарт хийсгэж байна хэмээн Сара Пэйлин шүүмжлэв.
“”Бөхөлзөж, уучлалт” гуйснаар Барак Обама өөрийн улс орондоо ямар ч ашиг авчрахгүй гэж Сара Пэйлин онцлов.