&#34Уимблдон&#34: Гурав дахь өдөр

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

&#34Уимблдон&#34: Гурав дахь өдөр

Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Уимблдон" Английн Лондон хотын All England Lawn теннисний цогцолборт үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд сонирхолтой тоглолтууд олноор өрнөлөө.

Эрэгтэйчүүдээс долоод эрэмбэлэгдсэн Испаний Дэвид Феррер, ОХУ-ын Михиал Юзни тэмцээнийг орхисон бол Сербийн Новак Жокович, Их Британы Энди Маррей нарын шилдгүүд учраагаа буулган авлаа.

Эмэгтэйчүүдэд Италийн Сара Эррина, Сербийн Елена Янковичийн араас наймд эрэмбэлэгдсэн Беларусын Викториа Азаренка ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо. Ингээд фото мэдээллийг хүргэж байна.

"Уимблдон"-ы хосын төрлийн таван удаагийн аварга эгч, дүү Уильямсууд хосын төрөлд эхний тойргийн ялалтаа авснаар, хоёрдугаар тойрогт шалгараад байна. Эгч, дүү Уильямсууд ганцаарчилсан төрөлд шилдэг 32-т шалгараад байгаа.

 

Тэмцээнд аравт эрэмбэлэгдсэн Словакийн Доминика Цибулкова гуравдугаар тойрогт шалгарлаа. Түүний өрсөлдөгч Белгийн 20 настай Алисон Ютванск байсан бөгөөд 3:6, 6:3, 8:6-аар Цибулкова ялалт байгуулснаар шөвгийн 32-т шалгарлаа. 

 

Тэмцээнд зургаад эрэмбэлэгдсэн 2011 оны аварга Чехийн Петра Квитова гуравдугаар тойрогт шалгарлаа. Тэрээр АНУ-ын Винус Уильямстай шөвгийн 16-д үлдэх эрхийн төлөө өрсөлдөх юм.

Топ арван тамирчнаас хамгийн түрүүнд Испаний Дэвид Феррер ялагдал хүлээснээр тэмцээнийг өндөрлүүлж байна. Тэрээр тус тэмцээнд долоод эрэмбэлэгдсэн бөгөөд ОХУ-ын 23 настай Андрей Кузнецовад ялагдлаа.

"Уимблдон"-ы хоёрдугаар тойрогт Беларусын Виктория Азаренка ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо. Бэртлийн улмаас "Францын нээлттэй тэмцээн"-ийг өнжсөн Азаренка ийнхүү "Уимблдон"-нд хоёрдугаар тойргоос хэтэрсэнгүй.

Дэлхийн экс тэргүүн теннисчин Азаренкаг буулган авсан Сербийн Бояана Явоновскийн хувьд "Уимблдон"-ы оргил амжилтаа үзүүлээд байна. Өдгөө дэлхийн чансааны 43-т бичигдэж буй түүний хувьд шөвгийн 16-д шалгарах эрхийн төлөө Чехийн Тереза Смитковатай тоглох юм.

Тэмцээнд 14-т эрэмбэлэгдсэн Францын Жо Уильфред Цонга, АНУ-ын Сэм Күэрри нарын тоглолт өнөөдөр үргэлжилнэ. Тэдний тоглолт таван сэт үргэлжилсэн бөгөөд тоглолтыг дуусалгүй зогсоосон.

Тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Польшийн Агнешка Радваньска шөвгийн 32-т шалгарлаа.

 

Тэмцээнд 12-т эрэмбэлэгдсэн Латвийн Эрнест Гулбис хоёрдугаар тойргоос тэмцээнийг өндөрлүүллээ. Тэрээр энэ сарын эхээр өндөрлөсөн "Роллан Гаррос"-ын дөрөвдүгээр тойрогт "Их дуулга"-ын 17 түрүүт Швейцарийн Рожер Федерерийг, шөвгийн наймд зургаад эрэмбэлэгдсэн Чехийн Томаш Бердычыг хожсноор хагас шигшээд шалгарсан.

Латвийн Эрнест Гулбисийн тоглолтыг харж буй үзэгчид.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж