Монголын хамгийн анхны алтан пянзны эзэн “Хурд” хамтлагийнхан долдугаар сарын 10-нд сонсогч фэнүүдтэйгээ нэгэн доргио үдшийг өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Тус хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын үеэр болсон алтан пянзны дуудлага худалдааны үеэр тэдний пянз таван сая төгрөг хүрсэн билээ. Тэд уг дуудлага худалдаанаасаа олсон ашгийг хүүхдийн эмнэлгийн өдөр тутамд хэрэглэгддэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг АНУ, Солонгосоос оруулж ирж байгаа гэнэ.
Тэгвэл тэдний алтан пянзыг дахин худалдан авах боломжийг “Хурд” хамтлагийнхан “Best hits of Hurd” тоглолтын үеэр сонсогч фэнүүддээ өгч байгаа ажээ. “Best hits of Hurd” тоглолт нь долдугаар сарын 10-нд “Мишээл экпод” 19.00 цагт ганхан удаа болох юм.
Э.ТЭКҮ