Наадмаар тав хоног амрах төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Наадмаар тав хоног амрах төслийг дэмжив

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 16.00 цагийн орчимд эхэлсэн тул цаг сунган 19.00 цаг хүртэл хуралдлаа.

Ингээд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэнээр төслийг хэлэлцэхээр боллоо. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмын өдрүүд болох долдугаар сарын 11, 12, 13-ний өдрүүд дээр 14, 15-нийг нэмж нийт таван өдөр амардаг байхаар тусгасан юм.

Мөн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 74.1 хувь дэмжин төслийг хэлэлцэхээр боллоо. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлууллаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж