Наадмаар нийтийн тээврээр үйлчлэх хуваарь гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Наадмаар нийтийн тээврээр үйлчлэх хуваарь гарчээ

Наадмын өдрүүдэд нийтийн тээврээр иргэдэд үйлчлэх хуваарь гарчээ. 10,11,12,13-ны өдрүүдэд  нийтийн тээврийн үйлчилгээ ажлын өдрүүдийн хуваариар  8:00-22:30 цагуудад ажиллана.Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 65 чиглэлд их багтаамжийн 540 автобус, туслах үйлчилгээний 36 чиглэлд  293 бага багтаамжийн автобус иргэдэд үйлчилнэ. Тухайлбал: Хайлааст, Чингэлтэй, Орбит, Баянхошуу, Нарангийн гол, Шаргаморьт, Нисэх, Улаанхуаран, Зурагт,  Баруун Зүүн салаа, Их наран, Шархад, 3,4,13-р хороолол,  Дарь Эх,  Бэлх, Налайх, Гачуурт, Хужирбулан, Санзай зэрэг  30 гаруй чиглэлээс  нийт  270 гаруй их багтаамжийн  автобус Төв цэнгэлдэх  хүрээлэн рүү наадамчдад үйлчилнэ. Мөн зуслангийн  үйлчилгээнд  Майхан толгой, Баянбулаг, Гоодой, Өвөр гүнт, Яргайт, Яргайтын богино гэсэн 6 чиглэлээс Бөмбөгөр худалдааны төв хүртэл  27 бага багтаамжийн автобус,  Шаргаморьт,  Жигжидээс  12  их багтаамжийн автобус  явна.

11,12-нд Төв цэнгэлдэхээс 14 их багтаамжийн автобус, 11,12,13-ны өдрүүдэд   3,4-р хороолол,  Дэнжийн 1000,  7 буудал, Дарь Эх, Улиастай, Хайлааст, Хар хорин зах,  5 шар, Нисэх-Яармаг, Офицерүүдийн ордон   гэсэн 10 чиглэлээс 50 их багтаамжийн автобус Хүй долоон худаг руу үйлчилнэ. Мөн  Хүй долоон худагийн төмөр замын буудлаас 20 бага оврын автобус  үйлчилгээнд гарган ажиллуулах юм.  Баяр наадмын үйлчилгээнд нийтдээ 917  автобус, троллейбус  ажиллана гэж Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.  

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж