
Тус хоёрдугаар шатны эмнэлгийн бие бүрэлдэхүүн нь хүлээн авах, мэс засал, гэмтлийн, эрчимт эмчилгээний, яаралтай тусламжийн, шүдний тасаг, эмийн сан, эмнэлгийн татан гаргалтын бүлэг, хангалт үйлчилгээний гэсэн бүтэцтэйгээр НҮБ-ын цэргийн албан хаагч, иргэний цагдаагийн албан хаагч, цэргийн ажиглагч, штабын ажилтнууд, НҮБ-ын сайн дурын ажилтнууд, түүнчлэн хариуцлагын бүсэд оршин суугаа энгийн ард иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх юм байна.Түүнчлэн яаралтай тохиолдолд автомашин болон нисдэг тэргээр татан гаргалт хийхийн зэрэгцээ 1500-2000 орчим өвчтөнд долоо хоногийн эмнэлгийн нөөцтэйгөөр бие даасан үйлчилгээ үзүүлж, өдөрт дөрвөн хүнд мэс засал хийх хүчин чадалтайгаар ажиллах гэнэ. Цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн асуудлыг НҮБ-аас бүрэн хрөнгө оруулсан бөгөөд эмч нарын 40 хувь нь өмнө нь ажиллагаанд явж байсан туршлагатай аж. Хуурай цөлийн уур амьсгалтай, хуурай болон борооны улиралтай учраас тухайн бүс нутагт амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнүүд, хумхаа, гэдэсний халдварт суулгалт өвчнүүд, сүрьеэ, менингэт ихэвчлэн зонхилдог байна.
Д.Долгор
Д.Долгор
G 2010-06-29 196.202.132.182
Khaaya Khartum orj ireh baigaa ed nar
Зочин 2010-06-29 202.131.233.187
Xeden xuuxnuud ni Sierra Lion yavaad jiremsen boldog xuuxen shigee jiremsen bolood irex yum baina daa kkkkk tegexdee bur xaruudaas kkkk