Газрын тухай хуулийг эсэргүүцэн жагсана гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Газрын тухай хуулийг эсэргүүцэн жагсана гэв

Өнөөдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд Газрын тухай хуулийг эсэргүүцэж, иргэн Л.Баярсайхан, Ч.Мөнхбаяр, О.Лхагвадорж, н.Батцэрэн, Ц.Цогтсайхан, н.Хундагмаа нар хэвлэлийн хурал хийлгэлээ. Тэд Газрын тухай хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцэж баталъя гэсэн санал гаргаж байгаа аж.

 “Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар УИХ-аас буцаан татсан. Гэвч дахин засч оруулна хэмээн Засгийн газар мэдэгдсэн. Харин ард түмний өмч болох газар нутаг, байгалийн баялгийг цөөн тооны хүмүүс, компаниудад хууль бусаар эзэмшүүлж байгаагаа халхлах зориулалттай Газрын хуулийн шинэчилсэн найруулга гарсан нь илт байна” хэмээн Газрын тухай хуулийг дэмжихгүй иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Л.Баярсайхан хэлэв.

Тиймээс Газрын тухай хуулийн бүх ард түмнээрээ хэлэлцүүлэх талаар шаардаж, 2014 оны 6-р сарын 27-нд 17-19цагт тайван жагсаалыг зохион байгуулах гэнэ.

Б.БАТБААСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж