Хагас шигшээд өрсөлдөх волейболчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Хагас шигшээд өрсөлдөх волейболчид тодорлоо

Волейболын сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд эрэгтэйчүүдээс "Аврагч", "Замчин", ЭБЦТС, Орхон аймгийн "Хангарьд" багууд шалгарлаа.

Монголын волейболын холбооноос сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ сарын 21-нд МУИС-ийн IV байранд эхэлсэн УАШТ-нд эрэгтэй 23, эмэгтэй найман баг оролцсоноос хагас шигшээд өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй багууд бүрэн тодорлоо.

Эрэгтэйчүүдээс "Аврагч", "Хасу Мегастарс", ЭБЦТС, "Хангарьд", "Замчин", "Шандаст Хонгор" болон "Булган Сэлэнгэ пресс", Хэнтий аймгийн багууд шөвгийн наймд шалгарч "Е", "F" хэсгүүдэд хуваагдан тоглосон. Улмаар "Е" хэсгээс "Аврагч" баг гурван хожил авснаар нэгдүгээр байраар шалгарсан бол ЭБЦТС хоёр хожилтой удаалсан. "F" хэсгийг "Замчин" баг гурван хожилтой тэргүүлж, Орхон аймгийн "Хангарьд" баг удаалснаар медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.

Өнөөдөр болсон тоглолтын дүнг танилцуулбал:

"Е" хэсэг: "Хасу мегастарс" – Хэнтий 3:2

"Е" хэсэг: ЭБЦТС – "Аврагч" 2:3

"F" хэсэг: "Замчин" – "Булган Сэлэнгэ пресс" 3:0

"F" хэсэг: "Шандаст хонгор" – "Хангарьд" 3:2.

Маргааш буюу зургаадугаар сарын 27-нд болох хагас шигшээ тоглолтын хуваарийг танилцуулья.

Эмэгтэй:

"Мөнхтийн" – "Замчин"

"Хилчин" – "Эрчим"

Эрэгтэй:

"Замчин" – "Эрдэнэт БЦТС"

"Аврагч" – Орхон аймгийн "Хангарьд" багууд тус тус тоглоно. Хожсон багууд аваргын төлөө тоглох эрхийг авах бол хожигдсон багууд хүрэл медалийн төлөө тоглох юм. Тэмцээн маргааш 09.00 цагаас МУИС-ийн VI байр буюу Эдийн сургууль дээр болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж