Малын индексжүүлсэн даатгалын талаар хэлэлцлээ | News.MN

Малын индексжүүлсэн даатгалын талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Малын индексжүүлсэн даатгалын талаар хэлэлцлээ

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурлаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр болон шинэчилсэн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ төслийг өмнө нь гурван аймагт хэрэгжүүлсэн байна. Малын индексжүүлсэн даатгалыг хэрэгжүүлсний үр дүн нь хэр байна. Төслийг өнгөрсөн өвөл мал их хорогдсон аймгуудад хэрэгжүүлэх талаар Р.Гончигдорж гишүүн асууж байсан. Харин өнгөрсөн гурван жилийн хугацаанд 122 мянга гаруй малчин өрх малаа даатгуулсан. Энэ оны тавдугаар сарын 30-ны урдчилсан мэдээгээр цас зудад малаа алдсан 500 гаруй малчдад нөхөн олговор олгохоор болжээ. Тэдгээр нь өөрсдийн сонгосон багцын дагуу нэг толгой малын даатгалаас 50 мянган төгрөг авсан малчид байгаа аж. Малын эрсдэл ямар байгаа талаар олон жилийн дундажтай харьцуулсан судалгаа явуулахад 1972 оныхоос бага байсан бол, 1985 оныхтой харьцуулахад ихээр нэмэгдэж байгаа гэнэ. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхээр санал хураахалд гишүүд олонхийн саналаар дэмжлээ.

Б.Сүх     

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-29 202.179.10.82

Мэдээгээ хүнд ойлгомжтой байхаар бичээч сэтгүүлчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж