Нэгийн тоогоор Брюсселийн нийслэлийн бүсийг Ногооноор Фламандын бүсийг, хүрэнээр Валлоны бүс тэмдэглэгджээ.
Сарын турш үргэлжилсэн эрх баригч эвслийг байгуулах хэлэлцээр нь бүтэлгүйтснээс Бельги улсад шинэ улс төрийн хямрал үүслээ. Түүний шалтгаан нь өмнөхийн адил франц хэлтэй Валлон ба нидерланд хэлтэй Фландри бүсүүдийн зөрчил болов. Бельгийн холбооны асуудал энд дахин үүсч 14,5 сар Засгийн газаргүй байсан 2010-2011 онуудын хямрал давтах тийшээ хандлаа.
Өнөөгийн хэлэлцээрийн гол зуулчлагч “Шинэ фламандын холбоо” (ШФХ) гэдэг тэргүүлэх намын лидер Барт Де Вевер эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээр бүтэлгүйтснийг мэдэгдсэн байна. “Миний зүтгэл талаар боллоо” гэж тэр сэтгүүлчдэд хэлжээ. Лхагва гаригийн орой хаан түүний огцролтыг хүлээн авсан байна. Одоо хаан улстөрчдөөс шинэ хүнийг хэлэлцээр хийлгэхээр томилох юм.
Бельгийн хуваагдал
Бельги нь 11 сая хүн амтай бөгөөд өмнөт хэсэгт амьдардаг франц хэлтнүүд (4,5 сая), хойд хэсгийн нидерланд хэлтнүүд (6,5 сая) гэсэн хэлний хоёр бүлэгт хуваагддаг. Бельгид нэгдсэн хэвлэл, нэгдсэн намууд гэж байдгүй. Бүс бүр нь өөрийн амьдралтай ба тэр нь тэдний харилцааг улам хурцатгах болжээ.
Өнөөгийн улс төрийн тавцны гол сөргөлдөөний шалтаг нь сонгуульд ялсан ШФХ нам нь тус орны холбоог Валлони, Фландри, Брюсселийн гэсэн гурван бүсээс бүрдүүлэхийн төлөө байгаа нь болжээ. Валлонийн сонгуульд ялсан социалистууд нь төв засгийн хүчийг сулруулахын эсрэг байгаа. Төвийн засгийн буянаар хөгжил дорой Валлони нь хөгжлаар илүү Фландрид цуглуулах төсвөөс татаас авдаг.
Эдгээр намууд Засгийн газарт хамтран ажиллах чадваргүй учраас бага намуудтай эвсэн эрх баригч олонхийг бүрдүүлж иржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР