Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Ирц бүрдэхгүй байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт зарлагдсан ч одоо хэр нь эхлээгүй байна. Энэ нь гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой юм.

УИХ-ын дарга дотоод сүлжээгээрээ дамжуулан чуулганы хуралдаанд ирсэн 20 шахам гишүүний нэрсийг дуудаж, нэр нь гараагүй гишүүдийг яаралтай танхимд ирэхийг хүсэв.

Хуралдаан эхэлсэн нөхцөлд үдээс өмнө хэлэлцэж байсан Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж