Рональду үсний засалтаа өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Рональду үсний засалтаа өөрчилжээ

Өнөө шөнө “үхлийн” тулаан хийх гэж буй Португалийн шигшээ багийн супер од Криштиан Рональду үсний засалтаа өөрчилжээ. Шинэ имиж бүрдүүлсэн түүнийг Португалийн багийн бусад тоглогчдын хамт бэлтгэлийн талбайд байхад нь доорх гэрэл зургуудыг авсан байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд зиг-заг гэгддэг засалттай байсан тэрбээр тархины хүнд мэс засал хийлгэх шаардлагатай 10 сартай хүүд зориулан тийм засалт сонгосон гэгдэж байлаа. Сануулахад, Рональду хүнд өвчний улмаас шаналж буй Эрик Ортиз Круз хүүд хагалгаа хийлгэхэд шаардлагатай 50 мянган фунт стерлингийг хувиасаа төлсөн юм.

ДАШТ-ий “G” хэсэгт хатуу сугалаа татсан Португалийн шигшээ баг өнөө шөнө 00.00 цагаас хэсгийн сүүлийн тоглолтоо Ганын багийн эсрэг хийнэ. Германы шигшээд 4:0 харьцаатай хожигдож, улмаар АНУ-тай 2:2-оор тэнцсэнээр ердөө ганц оноотой хэсэгтээ сүүл мушгиж буй тэд энэ үдшийн тоглолтод зайлшгүй хожих даалгавартай юм.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж