Өвлийн хотуудын дарга нарын холбооны ажлын хэсгийн 2010 оны уулзалт ирэх сарын 7-8 -нд Улаанбаатарт болно. Эгнээндээ дэлхийн 20 хотыг нэгтгэсэн энэ холбооны үйл ажиллагааны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр сонгогдон ажиллаж байгаа юм.Манай нийслэлд болох хуралдаанд БНХАУ, БНСУ, Эстони, Япон, АНУ-ын арав гаруй хотын төлөөлөгч оролцож, өвлийн үзэсгэлэн болон өвлийн хотуудын форум, шинэчлэлийн хөтөлбөр, гишүүнчлэл болон зээл тусламжийн асуудлууд хэлэлцэх гэнэ. Мөн цаг уурын өөрчлөлтийг бууруулах,байгаль хамгааллын асуудлаар дэд хороод хуралдана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Б.Анхаа
Б.Анхаа