&#34Алтан шонхор&#34-ын эзэд урамтай байна

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

&#34Алтан шонхор&#34-ын эзэд урамтай байна

"Ардчилсан хүчний холбоо" төрийн бус байгууллагын ээлжит төвийн бүсийн чуулга уулзалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо боллоо.

Чуулга уулзалтанд Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудаас гадна Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдээс нийт 600 гаруй залуучууд оролцлоо.

"Монголоо шинэчилье" уриан дор зохиогдсон чуулга уулзалтаар өнгөрсөн чуулганаар яригдсан ажлын тайланг тавихаас гадна орон нутаг болоод хувь хүний хөгжлийн асуудлыг хөндөн, лекц, хэлэлцүүлгүүд хийгдсэн юм.

Архангай аймгаас 50 залуучууд тус уулзалтанд очсон бөгөөд зохион байгуулагдсан бүхий л арга хэмжээнд амжилттай оролцож хаалтын ажиллагаан дээр хүрэлцэн ирсэн аймаг дүүргүүдээс шилдгээр шалгарч "Алтан шонхор" цомоор шагнуулсан билээ.


Дашрамд дуулгахад "Алтан шонхор" цомыг аймгуудаас анх удаа авч байгаа ажээ. Аймгийн Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга Ш.Нямдаваа салбарын тэргүүний ажилтан, ХДТ-ын дуучин Б.Минжүүр, Цэцэрлэг станцын дарга Г.Галбаатар нар ХАХНХЯ-ны "Хүндэт жуух", Ойн ангийн дарга Д.Галхүү Хөдөө аж ахуйн салбарын тэргүүнээр тус тус шагнуулсан юм.


Зүүн бүсийн уулзалт ирэх 8 сард Буйр нуурын эрэг дээр товлогджээ.

Эх сурвалж: http://www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж