ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуулийнхан монгол гэрийн шалны халаалт зохион бүтээжээ. Тус сургуулийн дэргэдэх туршилтын үйлдвэрийн захирал доктор, профессор Игорь Юривич Шлехов өнөөдөр хотын даргатай уулзах үеэрээ энэ тухайгаа танилцуулсан юм. Эрхүүгийн эрдэмтдийн нано технологи ашиглан бүтээсэн шалны халаалт нь монгол гэрийн дулааныг хадгалах гэрт тохируулсан онцлогтойн дээр бусад шалны халаалтыг бодвол өртөг багатай гэдгийг Эрхүүгийн эрдэмтэн онцолсон байна. Хотын дарга доктор Шлеховыг манай гэр хорооллуудад хэрэглэгдэж байгаа ижил төрлийн халаалтуудтай танилцахыг урьж, үнийн санал болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл, судалгааг холбогдох албаныханд танилцуулахыг хүслээ.
Б.Анхаа