Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран ажиллахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.25-нд нийтлэгдсэн

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран ажиллахаар болжээ

Баянхонгор аймгийн Прокурорын газраас хийсэн судалгаагаар 2013 он, 2014 оны тавдугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 33 насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдэж шалгагдсан ба 29 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсны зургаа нь буюу 20.6 хувь нь өөрийн гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүсийн хүчирхийлэлд өртөж нэг хүүхдийн амь нас хохирч, нэг хүүхэд бие эрхтэндээ хүнд авсан авсан тохиолдол гарсан байна. Дээрх судалгааны дүнд түшиглэн аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй 2014 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан энэ сарын 19-нд аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Одхүү, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Б.ТУУЛ

Эх сурвалж: www.info.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж