Онгоцны ослын чухал баримтыг оросууд нуусан гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Онгоцны ослын чухал баримтыг оросууд нуусан гэв

Польшийн ерөнхийлөгчид нэр дэвшигч, Смоленскийн орчим онгоцны ослоор амь үрэгдсэн ерөнхийлөгч Лех Качиньскийн ихрийн өрөөсөн Ярослав Качиньский ерөнхийлөгчийн онгоцны ослын шалтгааныг тогтоох мөрдөн байцаалтыг сунжруулж байна гэж Оросыг буруутгасан байна.
Телевизийн маргааны үеэр ерөнхийлөгчид нэр дэвшигч Ярослав Качиньский мэдэгдэхдээ польш мөрдөн байцаагчид оросуудаас болсон хэрэг явдлын талаар бүрэн хэмжээний чухал баримтуудыг аваагүй гэж  хэлжээ.
Бронислав Коморовский, өөрийн ээлжинд хэлэхдээ Польшид бие даасан мөрдөн байцаалт явагдаж байгаа гэв. Тэрээр “оросуудад боломжийг олгож”, хоёр орны мөрдөн байцаагчдын хооронд  үл итгэлцэх байдлыг бий болгохгүйг уриалжээ.
Ирэх долдугаар сарын 4-нд ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалттай. Эхний шатанд Коморовский таван хувийн саналаар Качиньскийгаас давуутай байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж