
Телевизийн маргааны үеэр ерөнхийлөгчид нэр дэвшигч Ярослав Качиньский мэдэгдэхдээ польш мөрдөн байцаагчид оросуудаас болсон хэрэг явдлын талаар бүрэн хэмжээний чухал баримтуудыг аваагүй гэж хэлжээ.
Бронислав Коморовский, өөрийн ээлжинд хэлэхдээ Польшид бие даасан мөрдөн байцаалт явагдаж байгаа гэв. Тэрээр “оросуудад боломжийг олгож”, хоёр орны мөрдөн байцаагчдын хооронд үл итгэлцэх байдлыг бий болгохгүйг уриалжээ.
Ирэх долдугаар сарын 4-нд ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалттай. Эхний шатанд Коморовский таван хувийн саналаар Качиньскийгаас давуутай байлаа.