“Гудамж төсөл”-ийн захирал Б.Батболд, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Хөгжлийн банкны Н.Мөнхбатыг “Чингис”, “Самурай” зэрэг бондын хөрөнгийн зарцуулалтыг АТГ-аас анхааралдаа авсан талаар өнгөрсөн тавдугаар сард тус газрынхан мэдэгдэж байсан бөгөөд үүнтэй холбогдуулж шалгаж буй гэнэ. Мөн Гудамж төслийг захирал Б.Батболдыг уг бондын хөрөнгөөр санхүүжсэн “Гудамж төсөл”-тэй нь холбон шалгаж байгаа аж.
Б.ХАНД