Италийн дасгалжуулагч ажлаа өглөө

Хуучирсан мэдээ: 2014.06.25-нд нийтлэгдсэн

Италийн дасгалжуулагч ажлаа өглөө

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Чезарь Пранделли ажлаа өгөхөөр өргөдөл гаргажээ. Мөн Италийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанкарло Абате огцорч буйгаа зарлаад байгаа юм. Италийн шигшээн дасгалжуулагч Чезарь Пранделли ажлаа хүлээлгэн өгөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа,

-2014 оны ДАШТ-ээс Итали хасагдсан хариуцлагыг би үүрнэ. Би Италийн шигшээг амжилтад хүргэхээр ард түмнээс хүндэтгэл хүлээсэн хүн. Гэвч төлөвлөсөн ажлаа хийж чадсангүй, бас ард түмнийхээ итгэлийг алдлаа. Бүх хариуцлагыг би хүлээх болно гэжээ.   

Италийн шигшээ баг 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд Английг хожиж, Коста Рика, Уругвайд хожигдсон юм. Өнгөрсөн шөнө Итали Уругвайн шигшээтэй хэсгээс шалгарах эсэхээ шийдэх чухал тоглолт хийж, 1:0-ийн харьцаатай хожигдсон. Гэхдээ энэ тоглолтод Италийн шигшээ багаас илүү талбайн шүүгч бүгдийг буруугаар эргүүлсэн юм. Шүүгч Италийн хагас хамгаалагч Клаудио Маркисиогийн тун бага алдаанд улаан хуудас өгснөөр тоглолтын хувь заяаг шийдсэн.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж